Япон хэлний сургалт


 

Япон хэл (Япон хэлээр: 日本語, にほんご | Галиг: Ни хон го, Ni hon go) нь Япон улс болон япон хэлээр хэлэлцэгч ард түмний хэл юм. Японы хуулинд “Албан ёсны хэл” хэмээн заасан байдаг, Япон улсын харьяат иргэд мөн Япон улсаас өөр нутагт амьдарч байгаа Япон хүн, Япон (Ямато) угсааны хүн гээд тооцвол 130 саяас илүү ярилцагчтай хэмээн үздэг. Нийт ярилцагчдын тоогоор дэлхийд 10-р байранд жагсах хэл ажээ.  Япон хэлийг Алтай язгуурын хэлэнд хамааруулдаг ба Монгол хэлний өгүүлбэрийн бүтэц  дүрэмтэй адилхан тул Монгол хүн сурхад хамгийн тохиромжтой хэл юм. Дэлхийн олон улсад япон хэлийг суралцагч өсөх хандлагатай байгаа бөгөөд Өмнөд Солонгос улсад ойролцоогоор 96,000 хүн, Индонез улсад ойролцоогоор 72,000 хүн. Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азид суралцагч хүмүүсийн тоо нийт хүмүүсийн 8 хувийг эзэлж байна. Япон хэлний боловсрол олгодог 128 улс, 8 бүс нутаг байна. Жил бүр Япон орныг зорих залуусын тоо нэмэгдэж буй нь Япон улсын соёл , амьдрах орчин нөхцөл цаг агаар гээд олон хүчин зүйлтэй холбоотой юм.

 

 

Яагаад заавал Япон хэлийг сурах хэрэгтэй вэ ?

  • Япон хэлний өгүүлбэрийн бүтэц , Монгол хэлний бүтэцтэй адилхан
  • Япон хэл нь богино хугацаанд сурах боломжтой  хэл юм.
  • Япон хэлийг сурснаар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж орчин үеийн хамгийн өндөр техник технологи , хөгжлийн талаар хэлээ ашиглан бүрэн мэдээлэл цуглуулж  өөрийн ажил хөдөлмөр , ирээдүйнхээ  зорилгод ашиглах боломжтой.
  • Япон хэлээ ашиглан адил төстэй ханз хэрэглэдэг Хятад болон Солонгос хэлийг хурдан хугацаанд сурах боломжтой.
  • Япон хэлний түвшингээс хамааран танд олгогдох боломжууд
  • Хэрэв та N5 буюу анхан шатны түвшинд тэнцвэл Япон улсын хэлний бэлтгэлд суралцах боломжтой .
  • Хэрэв та N4 , N3 буюу анхан шатнаас ахисан шатны түвшинд тэнцвэл Япон улсын   компаниудад  дадлагажигч ажилтан болон 3-5 жил оршин суух эрхтэй болно.
  • Хэрэв та N2 ,N1 түвшинтэй бол Япон улсын Их дээд сургуульд  30% ,50% ,70%, 100% хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой . Мөн Япон улсын нэр хүндтэй компаниудад үндсэн ажилтнаар орж ажиллах бүрэн боломжтой юм.

 

Анхан шат

Эхлэх

9 , 12 ,3, 6 саруудад

Цагийн хуваарь

Өглөө : 10:00 – 12:00             Даваа , Лхагва , Баасан

Өдөр  : 15:00 – 17:00              Мягмар , Пүрэв , Лхагва

Орой:   18:30-   20:30              Даваа ,   Баасан , Бямба

Үргэлжлэх хугацаа

3 сар  

Орох өдөр

Даваа- Бямба

Анги дүүргэлт

 10 хүн   (3 анги)

Түвшин

Анхан шат   ,  Минна но нихонго 1 (N5)

Хирагана, Катакана үсэг ,Анхан шатны мэндчилгээний үгс, Анхан шатны ханз , Анхан шатны дүрэм

 

Дунд шат

Эхлэх

9,6,12 саруудад

Цагийн хуваарь

                Орой:   18:30-   20:30             

Үргэлжлэх хугацаа

3 сар  (1 анги )

Орох өдөр

Даваа , Лхагва , Баасана

Анги дүүргэлт

 10 хүн   (1 анги)

Түвшин

Анхан дунд шат (N4)

Мин на но нихонго ном 2, дунд шатны ханз, дүрэм, сонсгол

 

 

Ахисан шат

Эхлэх

9 , 12 , 6 саруудад

Цагийн хуваарь

                                         Өдөр  : 15:00 – 17:00           

                                         Орой:   18:30-   20:30           

Үргэлжлэх хугацаа

3 сар  (N3)

Орох өдөр

Даваа, Лхагва , Баасан

Анги дүүргэлт

 10 хүн   (1 анги)

Түвшин

Ахисан дунд шат ( Минна но нихонго дунд шат 1)

Өдөр тутмын энгийн яриа чөлөөтэй ярих , өөрийгөө илэрхийлэх , энгийн эх унших ,хялбар текст орчуулах

 

Гүнзгий шат

Эхлэх

9 , 12 саруудад

Цагийн хуваарь

                                           Орой:   18:30-   20:30 

Үргэлжлэх хугацаа

3 сар( 1 анги )  

Орох өдөр

Мягмар , Пүрэв , Бямба

Анги дүүргэлт

 10 хүн   (1 анги)

Түвшин

Гүнзгий шат шат  ( Минна но нихонго ахисан дунд шат 2)

Гүнзгий шатны дүрэм , ханз , сонсгол , Урт тексттэй эх орчуулах , кино орчуулах ойлгох ,Ахисан шатны яриа чөлөөтэй ярих , ажлын байран дээр хэрэглэгдэх үг хэллэг , бизнесс үг хэллэг

 

Япон улс нь гадаад оюутнуудад  хамгийн  их урамшуулал хөнгөлөлт тэтгэлэг олгодог улс юм.Та Манай  Япон хэлний сургалтанд хамрагдан анхан , дунд , ахисан шатны түвшинтэйгээр  Япон улсыг зорьвол дараах боломжууд нээлттэй .

Үүнд :  Япон хэлний  N5, N4 түвшиний  мэдлэгтэй бол  7 хоногт 28 цаг ажиллах эрхтэй ба өдөрт 4 цаг ажиллах эрхтэй . 1 цагийн ажлын хөлс  Токиод 1000 иен байна.

Хэрэв N3 түвшинтэй бол  1 цагийн ажлын хөлс 1350 иен буюу түүнээс дээш байна. Энэ мэт өөрийн сурсан хэлээ ашиглан дэлхийн хамгийн амьдрахад таатай хамгийн шилдэг сургалт , өндөр хөгжил бүхий тус орныг зорих  боломжууд танд нээгдэх юм.

 Япон хэлээ ашиглан таны сурч болох сургуулиуд

Япон улсын сургуулийн боловсрол нь цэцэрлэгээс эхлэн,бага анги (6жил),дунд анги (3жил)-н суурь боловсрол (9жил) эзэмшсэний дараа ахлах ангид(3жил) сурдаг. Хичээлийн жил болон сургалтын агуулга нь тус тусын онцлогтой байдаг.Хичээлийн шинэ жил (зарим нэг газрууд орохгүйгээр) 4 сард эхэлдэг. Түүнээс үүдэн ихэнхи шалгалт,4сарын элсэлтэнд зориулж явагддаг учираас төлөвлөгөө боловсруулахдаа анхаарах хэрэгтэй.

Их дээд сургууль(дипломын дараах боловсрол олгох сургууль)-н онцлог

4жилийн сургалттай их дээд сургууль нь факультeтийн бүтэцтэй байдаг. Дипломын дараах боловсрол олгох сургуульд , тухайн чиглэл салбар сургуулиас хамааран 「Магистр」「Доктор」「Мэргэжлийн эрдмийн зэрэг」эрдмийн цол зэрэг олгодог.Их дээд сургууль нь ерөнхийдөө 4жилийн хугацаанд 124 кредит оноо авсанаар сургуулиа төгсөх боломжтой бөгөөд,「Бакалавр」зэрэгтэй төгсдөг. Шаардагдлах хэлний түвшин N2 , N1 түвшин юм.

Богино хугацааны их дээд сургуулийн онцлог

Богино хугацааны их дээд сургууль нь 2жилийн хугацаатай ба,эмчилгээний технологи болон Сувилагчийн анги дээд тал нь 3 жил сурдаг. Төгсөхөд шаардлагатай кредит оноо 62-с дээш(сургалтын хугацаа 3жил бол 93-с дээш кредит) Сургуулиа төгсөхөд 「Богино хугацааны их дээд сургууль төгссөн」эрдмийн зэрэг олгодог. Богино хугацааны их дээд сургууль төгссөний дараа их дээд сургуулийн 4р курсэд шууд элсэн орох зам нээлттэй байдаг. Шаардагдлах хэлний түвшин N2 , N3 түвшин юм.

Мэргэжлийн сургуулийн онцлог

Мэргэжлийн сургууль нь ажил албатай салшгүй холбоотой мэдлэг,техникийг суралцах боловсролын байгууллага юм.Нийгэмд шууд үр өгөөжөө өгөх чадварлаг ажилтанг бэлтгэх зорилготой. Сургалтын агуулгаасаа хамааран үйлдвэрлэл, худалдааны ажил,эмчилгээ,эрүүл ахуй,соёл, хүмүүжил,нийгмийн халамж,загвар зохион бүтээгч,гэр ахуй,хөдөө аж ахуй гэсэн 8 салбарт хуваагддаг. Боловсролын агуулга нь арга,техник болон дадлагын цагийг түлхүү оруулж, ажил хэргийг голчилсон байдаг. Шаардагдлах хэлний түвшин N3 түвшин юм.

 

Япон хэлээ ашиглан таны  ажиллах болох компаниуд

 Та Япон хэлний N2, N1 гэсэн хэлний мэдлэгтэй бол Япон улсын  тэргүүлэх компаниудад  ажиллах боломжтой . Япон улсад ажиллах үйл явц нь Ярилцлагын шалгалт , бичгийн шалгалт  гэсэн бүтэцтэй ба ярилцлагын шалгалт нь 3-4 удаагын шат дараалсан ярилцлага байх нь их.

Edu Root LLC.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.