ЯПОН УЛСЫН СУРГАЛТЫН ВИЗ

By | Мэдээ мэдээлэл

Бүрдүүлэх бичиг баримт

  1. Гадаад паспортны хуулбар
  2. Зураг 8 % (3х4 см, 3 сарын дотор авахуулсан)
  3. Төгсөлтийн гэрчилгээ (эх хувь)
  4. Дүнгийн хүснэгт (эх хувь)
  5. Элсэхийг хүссэн өргөдөл
  6. Анкет
  7. Суралцах шалтгаан
  8. Япон хэлний дамжаа дүүргэсэн гэрчилгээ (суралцсан хугацаа 150 цагаас дээш)
  9. Япон хэлний шалгалтанд тэнцсэн гэрчилгээ, дүнгийн хуудас, шалгалтын хуудас (JLPT, J- TEST, NAT TEST)
  10. Сургуулийн тодорхойлолт
  11. Төгсөлтийн урьдчилсан тодорхойлолт
  12. Ажлын тодорхойлолт
  13. Цалингийн тодорхойлолт
  14. Нийгмийн даатгал
  15. Дансны хуулга

КАНАД УЛСЫН СУРГАЛТЫН ВИЗ

By | Мэдээ мэдээлэл

Бүрдүүлэх материал

  1. Гадаад пасспорт /6 сараас дээш хүчинтэй байх/
  2. Иргэний үнэмлэх хуулбар
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар /нотариат/
  4. Цээж зураг /3,5*4*5/ 4 хувь файлаар
  5. Төрсний гэрчилгээ /нотариат/
  6. Гэрлэсэн эсэх лавлагаа
  7. Нийгмийн даатгал дэвтэр хуулбар
  8. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
  9. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  10. Банкны тодорхойлолт /20,000-25,000$/
  11. Дансны хуулга сүүлийн 6-12 сар
  12. Суралцах төлөвлөгөө
  13. Визний хураамж $150CAN
  14. Эрүүл мэндийн даатгал

Батлан даагчын материал

  1. Төрөл садангийн тухай лавлагаа
  2. Ажлын газрын тодорхойлолт
  3. Цалингийн тодорхойлолт
  4. Нийгмийн даатгалын дэвтэр
  5. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  6. Дансны хуулга /сүүлийн 6 сар/
  7. Банкны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
  8. Нэмэлт орлого нотлох бичиг баримтууд /түрээсийн гэрээ, тодорхойлолт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон банкны харилцах дансны хуулга зэргийг нэмэлтээр хавсаргаж болно.

АМЕРИКТ 100$-ТАЙ ОЧСОН Ч 170,000$-ЫН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ ЧАДСАН БҮСГҮЙ

By | Мэдээ мэдээлэл | No Comments

• Гадаадад суралцсан туршлага
• Зорилгынхоо төлөө зоригтой тэмцэж, биелүүлж чадсан Г. Батшүр гэх энэ эмэгтэйн тухай уншигч та бүхэндээ онцлон хүргэж байна. Учир нь энэ бүсгүйн түүх та бүхэнд эрч хүч, урам зориг хайрлана гэдэгт итгэлтэй байна.
• Алс холын Америк орон гэж ярьдаг байсан тэр л үед Г.Батшүр өөрийн сэтгэлдээ Америкт сурах чин хүсэл өвөрлөж, гэр бүл, найз нөхөддөө энэ тухайгаа хэлдэг байсан ч хэн нь ч түүнийг дэмждэггүй байжээ. Арга ч үгүй биз. Америк орон тийм л хол санагддаг, мөрөөдөл мэт байсан үе шүү дээ.
• 1999 он. Тэрээр оюутан болж, Англи хэлний орчуулагчийн ангид орохыг хүссэн ч тухайн үед хуваарь сонголтонд байгаагүйн улмаас Япон хэлний ангийг сонгосон байна. Дургүйд хүчгүй гэгчээр тийм ч сэтгэл хангалуун биш байсан тул хувиараа англи хэл сурахаар шамджээ. Орой бүр гэрийнхнийгээ унтсаны дараа лааны гэрэлд өөрт байсан англи хэлний номнуудаа үзэж, шинэ үг цээжилдэг байсан байна. Ингэж суралцасны үр дүнд Toefl-ийн шалгалт өгч, хүссэн оноогоо аван Америк явах алтан боломжийг атгаж чадсан байна.
• Гадаадын нэр хүндтэй их сургуулиудад суралцахад асар өндөр төлбөртэй гэдгийг бид бүгд мэднэ. Тийм ч учраас Монголын мянга мянган залуучууд өнөөдрийг хүртэл гадагшаа сургуульд сурахаар явах юмсан гэсэн битүүхэн мөрөөдлийг дотроо тээн яваа. Г. Батшүрд ч бас тийм асуудал байсан. Toefl-ийн оноогоо авч чадсан ч “50 хувийн тэтгэлэг л өгч чадна. Үлдсэнийг нь өөрөө төлнө үү” гэсэн и-мэйлийг сургуулиас нь илгээж байжээ. Гэхдээ тэрээр зориглон сургуулийнхаа удирдлагуудад учир байдлаа хэлж, ойлгуулан 100 хувийн тэтгэлэг авч, хүссэн сургуульдаа суралцаж чадсан байна.
• Тэрээр АНУ-н шилдэг сургуулиуд болох Cornell College-д олон улсын харилцааны чиглэлээр бакалавр, Johns Hopkins Их Сургуульд олон улсын эдийн засгийн магистрийн зэргээр 100 хувь тэтгэлэгтэй амжилттай суралцсан юм.
• Бэрхшээл бүрийг тоочоод байвал хүн бүрт л бий. Гэхдээ хэн түүнийг давж чадаж байна. Түүнд амжилт ирдэг шүү дээ. Тухайн үед түүний ээж доллароор тооцвол ердөө л 60 долларын цалинтай байсан, өөрөө Монголоос Америкт очихдоо халаасандаа 100 доллартай байсан зэрэг асуудал ч бас түүнд их байсан юм шүү. Гэхдээ түүний хувьд энэ бүхэн хэдийнээ ард нь үлджээ.
• Тэрээр Washingin D.C-д World Bank-нд зөвлөгчөөр ажиллаж, 2010 онд эх орондоо Оюу Толгой компанид уригдан бүс нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн нөлөөллийн талаар судалгааны ахлах зөвлөгчөөр ажилласан. Одоо World Bank-нд ажиллахын зэрэгцээ, Sustainable Development Consulting судалгааны компанид захирлын алба хашидаг. Тэрээр мөрөөдлийн амьдралаараа амьдарч байгаа биш гэж үү?

Г. Батшүр одоогийн залуусдаа зориулан 3 зөвлөгөөг өгсөн юм.
• 1. Хүн өөрийн хүссэн зүйлээ хүссэн цагтаа хийх хэрэгтэй. Магадгүй хүмүүс таныг зөрүүд гэж хэлж магадгүй ч энэ нь таныг илүү их амжилтанд хүргэхэд туслах болно. Намайг манай гэр бүл, ойр дотны хүмүүс маань Америк явах мөрөөдлөө орхи, хэзээ ч биелэхгүй гэж үргэлж хэлдэг байсан. Гэхдээ би явахын төлөө тэмцсэн, явсан, сурсан. Хэрвээ би өөрийнхөө мөрөөдлийн төлөө баттай зогсоогүй байсан бол өнөөдрийн “БИ”-гээ бүтээж чадахгүй байсан.
2. Сорилтыг дав. Амьдралд тулгарах асуудал бүхнийг илүү их амжилтын өмнөх шалгуур гэж бод. Үүнийг л давчихвал цаана ч маш сайхан зүйл байгаа гэдэгт итгээрэй.
3. Бусдаас тусламж хүс. Боломжгүй зүйл гэж нэг ч үгүй. Тийм ч учраас би бакалавр, мастертаа 100 хувийн тэтгэлэгээр суралцаж чадсан юм.
• Та ч бас өөрийнхөө ирээдүйг өөрөө бүтээж чадна. Итгэл найдвараа алдалгүй, эрч хүчтэйгээр зорилгоо бүтээгээрэй!

ХЭЛНИЙ БЭЛТГЭЛЭЭР СУРАХ ГЭЖ БУЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ

By | Мэдээ мэдээлэл | No Comments

Сайн байцгаана уу. Дараах мэдээллийг Австрали улсад дан хэлний бэлтгэлийн чиглэлээр суралцах гэж бодож байгаа бүх хүмүүстээ зориуллаа.
Хэлний бэлтгэлээр суралцахаар 570 ангилалын виза хүсэгчдэд нь давуу болон сул талууд аль алинд нь байдаг.

1. Давуу талаас дурдвал:

Хэлний бэлтгэлээр виза мэдүүлэгч нь виза зөвшөөрөгдөх хүртэл төлбөрөө урьдчилж төлдөггүй. Өөрөөр хэлбэл эрсдэлгүй визаны ангилал гэсэн үг. Хэрэв та жилийн 11000 долларын төлбөртэй сургуульд суралцахаар виза мэдүүлсэн бол виза элчингээс зөвшөөрөгдсөний дараа л төлбөрийн 50% аа төлөөд очиж сурна гэсэн үг. 570 ангилалын визанд төлбөр урьдчилж төлөөд COE авах шаардлагагүй тул та баталгаагүй газар төлбөрөө урьдчилж төлөөд АЛДАХААС болгоомжлоорой.

2. Сурах нийт зардал харьцангуй бага
Австрали суралцахыг хүсэгчдэд визаны нийтлэг 2 үзүүлэлт байдаг нь Банкны баталгааг БАЙХГҮЙ болон БАЙГАА гэсэн үзүүлэлтүүд байдаг. Банкны баталгаа төдийлөн шаарддаггүй SVP ангилалын виза нь оюутнаас эхлээд заавал 1 семестрийн үндсэн хичээлийн төлбөр + Хэлний бэлтгэл үзэх бол урьдчилгаа төлбөр шаарддаг. Харин хэлний бэлтгэлээр та мэдүүлж байгаа бол хэдий Банкны баталгаа ШААРДДАг ч гэсэн таны төлөх төлбөр харьцангуй бага гэсэн үг

3.Үлдсэн төлбөрөө хуваан төлөх боломж.
Та 12 сараар хэлний бэлтгэлд суралцах гэж байгаа бол 6 сарын төлбөрөө төлөөд очоод төлсөн хугацаагаа дуусгасны дараа үлдсэн 6 сарын төлбөрөө 4 хуваан төлж болдог. Манайтай гэрээтэй ихэнх коллежууд төлбөрийн хуваах нөхцөлийг хүлээн зөвшөөрдөг.

4.Хямдаас үнэтэй хүртэлх бүх л сонголтууд.
Австралийн хэлний бэлтгэлүүдээс хамгийн хямд нь 6 сарын $3720 буюу монгол мөнгөөр 5200000 байгаа бөгөөд үнийн санал үүнээс дээшилж байгаа. Та манай агентлагаас үнэ болон чанараар сонголт хийгээд Сидней, Мелбурн, Кайрнс, Брисбэйн, Перт, Аделайд хотуудад алинд нь ч суралцах боломжтой байдаг.

5. 10 болон түүнээс дээшЗ сарын хэлний бэлтгэлийн визаг Австралидаа СУНГАНА.
Та хэлний бэлтгэлээр Австралид сурж төгсөөд үргэлжлүүлэн коллеж, их сургуульд сурах гэж байгаа бол энэхүү виза нь сунгагдана. Австралиасаа визаа сунгаж байгаа тохиолдолд татгалздаггүй бөгөөд гол нь та 10 болон түүнээс дээш сараар виза мэдүүлэх шаардлагатай.
6.Мэдээж оюутны визанынөхцөл ёсоор 14 хоногт 40 цаг албан ёсоор ажиллах эрхтэй.

СУЛ ТАЛУУД

1. Банкны баталгаа
Австралийн элчин сайдын яам танаас дараах төлбөрүүдийн нийлбэр дүнгээр банкны баталгаа шаардана. Үүнд: 1 жилийн сургалтын төлбөр + амжиргааны зардал AUD18610 + 2 талын онгоцны тийзийн үнэ гээд дундажаар 30000 Австрали доллар шаарддаг. Гэхдээ энэ мөнгийг зүгээр л харуулах биш дор хаяж 3 сар байршуулсны эцэст виза мэдүүлэх эрхтэй болно.
Хүн болгонд энэ хэмжээний хадгаламж байхгүй байж болно. Тиймээс ч Австралийн элчин сайдын яамнаас гаргаж буй 2 дахь сонголт нь СУРГАЛТЫН ЗЭЭЛ байдаг.
Зээлийн үндсэн шаардлагууд нь тухайн суралцах хүний нэр дээр, эсвэл гэр бүлийнх нь үндсэн гишүүдийн нэрээр авсан зээл байх ба суралцагчийн 12 сарын зардал болох 30000 орчим Австрали долларын үнийн дүнтэй байна.
Гэхдээ санууштай нэг зүйл бол Австралийн элчин хэзээд та ямар орлогын эх үүсвэрээр энэхүү зээлийг төлөх вэ хэмээн асуудаг. Тиймд та орлогоо нотлох хэрэгтэй болно.
Эсвэл бас 1 боломж байдаг. Та хэрэв байгууллагадаа тасралтгүй 2 ба түүнээс дээш жил ажилласан бөгөөд нийгмийн даатгал тогтмол төлдөг бол компаний батлан даалтын ангилалд орж болно. Энэхүү ангилал нь компани таны банкны баталгаа буюу 30000 орчим Австрали долларыг таны сургалтыг санхүүжүүлнэ хэмээн мэдэгдсэн тохиолдолд хүчинтэй. Гол нөхцөлүүд нь :
– Компани нь гадаадад ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг, бизнесийн тогтмол гадаад түнштэй байх
– Компаний сүүлийн 3 сарын дансны үлдэгдэл 30000 долларас доош ороогүй байх.
– Компани тухайн ажилтныг гадаадад англи хэл сурах зайлшгүй шаардлагатай байгааг тодорхойлсон байх.
Банкны баталгааны дараа бас нэгэн сул тал байдаг нь.

2. Визаны процесс

3 сарын үргэлжлэх албан ёсны хугацаатай.
Хэднийгээр манай агентлагаар дамжуулж виза мэдүүлж буй хүмүүс 7 хоног, 10 хоног 14 хоногт 570 ангилалын визаа авдаг боловч ерөнхийдөө 3 сар хүлээх үндсэн хүлээлгийн хугацаатай байдаг.

ХЭРХЭН НЭГЭН ЗЭРЭГ ОЛОН ГАДААД ХЭЛ СУРАХ ВЭ?

By | Мэдээ мэдээлэл | No Comments

Шинээр хэл сурна гэдэг маш үр дүнтэйн зэрэгцээ үнэхээр ухаан сорисон ажил юм. Хэрвээ таньд нэгэн зэрэг олон хэл сурах хэрэгцээ гарсан, эсвэл өөрийн сонирхлоор хэд хэдэн хэл сурахаар хүсэж байвал үргэлжлүүлэн уншихыг зөвлөе. Мэдээж амархан гэж хэлэхгүй ч нэгэн зэрэг олон хэл сурах нь таньд тархиа илүү сайн ажиллуулах болон таны сурах гэж байгаа хэлнүүдийн адил болон төсөөтэй талуудыг ашиглах боломжийг олгоно. Бас хоорондоо ижил төсгүй хэлнүүд сонгосноор зохион байгуулалттай байж, өөрийн цагаа зөв хувиарлах чадвар чинь сайжрах болно.

ЭРЭМБЭ ДАРААЛАЛ ТОГТОО

1. Өөр өөр “гэр бүл”ээс гаралтай хэлнүүд сонго
Итали Испани зэрэг хоорондоо төсөөтэй хэлүүдийг сурах нь дөхөм юм шиг боловч, энэ нь төөрөгдлийн эх үүсвэр болдог. Таньд ямар хэл сурахаа өөрөө сонгох гэж байгаа бол нэгнээсээ эрс ялгаатай хэлнүүдийг сонгоорой. Ингэснээр та үгс болон дүрмийг нь толгойдоо хольж хутгаж төөрөлөхгүй байх нь.
Харин яалтачгүй ижил төстэй хэлнүүд сурах гэж байгаа бол яг нэг хугацаанд судалхаас зайлсхийж өөр өөр өдөр эсвэл долоо хоногоор ээлжилж хэлээ судлаарай

2. Хэцүүг нь амархантай нь
Сонголт таны гарт байгаа бол та өөрийн сайн мэддэг нэг хэл, таны хувьд хүндхэн нэг хэлийг сонгоорой. Жишээ нь та Солонгос хэлэндээ сайн бол Франц хэлийг давхар сонгоод, англи хэлэндээ сайн бол арай мэдэхгүй Япон , Итали хэлээ сонгож судлаарай

3. Нэг гадаад хэлээ тэргүүнд тавь
Гадаад хэлнүүдээ дэс дараанд оруулснаар та алинд нь илүү цаг гаргаж, анхаарал хүчин чармайлт гаргахаа зохицуулах боломжтой болохоос гадна та нүр их хичээл зүтгэлийнхээ төгсгөлд ядаж нэг хэлийг бүрэн эзэмшсэн байна. Үгүй бол бүх хэлнээсээ багахан багахан мэдлэгэтэй дуусах вий.
Сурчих юмсан гэж хамгийн их хүсэж байгаа эсвэл хамгийн хурдан сурах шаардлагатай байгаа хэлээ эхэнд тавиарай.

4. Нарийвчилсан хуваарь гаргаад түүнийгээ сайн дага
Олон хэл сурж байгаа үед цагаа зохицуулна гэдэг бол маш чухал зүйл. Хэл тус бүр дээр өдөрт, долоо хоногт хичнээн хугацаа зарцуулахаа хувиарлаж тооцоолоод хамгийн их анхаарал хандуулхаар сонгосон хэлдээ илүү их цагийг хувиарлаарай.
Цагаа яаж хуваарилах нь таны мэдэлд. Хамгийн гол нь хуваариа маш сайн дагаж мөрдөх л хэрэгтэй. Долоо хоногын өдрүүдээ хуваарьлахдаа 4өөс 5 өдрийг чухал хэлдээ сонгоод үлдсэн өдрүүддээ нөгөө хэлээ давтаарай.

СУРАХ ХУВИАРАА ЦЭГЦЛЭХ

1. Сурж байгаа хэлнүүд хооронд нь үгээ хөрвүүл
Нэгэн зэрэг олон хэлийг толгойдоо актив байлгах хамгийн гол арга бол үгсийг өөрийн хэлрүүгээ орчуулах биш тэр хэлнүүдийнхээ хооронд нь орчуулга хийх юм. Ингэж хөрвүүлж сурах нь хэлийг илүү гүнзгий түвшинд сурахад туслана. Арай хэцүү хэлний шинэ үгээ арай амархан хэлээрэй орчуулга болгон бичээрэй. Монгол хэлээрэй шинэ үгийн утгаа бичихгүй гэсэн үг шүү. Улам хэцүү болгоё гэвэл сайн мэддэг хэлээрэй нэг сэдвээр эх бичээд, түүнийгээ нөгөө хэлрүүгээ орчуулж болох юм.

2. Сурж байгаа бүх хэлээрэй шинэ үгийн карт хийгээрэй
Сурж байгаа хэлнүүдийнхээ үг хэллэгнүүдээр карт хийгээд холилдуулаад ширээн дээрээ бэлдээд сугалж өөрийгөө шалгаарай. Энэ нь таньд олон хэлнүүдийн хооронд хурдан шилжиж сурахад туслана.

3. Хэл болгондоо зориулж өөртөө өөр өөр зан төлөв бий болго
Нэг хэлээр ярихдаа нэг зан төлөвтэй, өөр нэг хэлээр ярихдаа өөр нэг хувь хүн үүсгэхийг оролдоорой. Энэ нь хэлнүүдээ хооронд нь ялгаж салгахад их тустай. Жишээ нь та францаар ярихдаа өөрийгөө маш романтик хүн мэтээр төсөөлж болно. Франц кинон дээр гардаг жүжигчид шиг уруулаа цорвойлгон дуурайж ярих гэх мэт.
Олон хэлтэй хүмүүс хэл болгоноорой ярихад тэдний характер нь ихэвчлэх өөрчлөгддөг гэж баталцгаадаг. Та ч бас оролдож үзээд шинэ хэлийг сурах нэг шинэ арга барил гэдгийг ойлгох болно.

4. Сурж буй хэлнүүд дээрээ нэг сэдэв зэрэг үзэх
Болж өгвөл бүх хэлээрээ адилхан сэдвийг судлаарай. Ингэснээр таны тархи шинэ үгстэйгээ илүү гүнзгий холбогдон сайн ойлглх болно. Жишээ нь нэг хэлэн дээрээ амьтдын талаар үзэж байгаа бол нөгөө хэлэн дээрээ ч ан амьтдаа сурах хэрэгтэй.

5. Хэлний аппликэшнуудыг хэрэглээрэй
Dualingo, Memrise гэх мэт олон хэлийг зэрэг сурах боломжтой апп-уупыг утсан дээрээ татаарай. Дараа нь өөрийн сурж байгаа бүх хэлээ суулгаад аваарай. Ингээд та гадуур явж байсан ч хэзээ ч хамаагүй гадаад хэлээ давтах боломжтой боллоо.

6. Сурах материалуудаа өнгөөр ялгаарай
Хэл болгондоо нэг өнгө сонгоод хавтас, үзэг, тодруулагч гэх мэт бичгийн хэрэглэлүүдээ өнгөө ангилж ашиглаарай. Мөн Google Calendar гэх мэт онлайн календар ашигладаг бол хэл сурах хуваариа бас өнгө өнгөөр ангилах нь.

УРАМ ЗОРИГТОЙ БАЙГААРАЙ

1. Өөрийгөө хөгжилтэй байлгах
Олон хэл нэг дор сурна гэхээр мэдээц хэцүү санагдаж байгаа байх. Шантарж урам зоригоо мохоохоос сэргийлээд хичээлийн хөтөлбөртөө өөрт зугаатай зүйлсээ оруулаарай. Сурж байгаа хэлээрэй хадмалтай нь кино юмуу нэвтрүүлгүүд үзээрэй. Шинэ хэл дээрээ дуу сонсож бас унаган хэлтэй хүнтэй танилцаарай.
Уулзаж гадаад хэлээр ярьдаг груп олж шинэ хүмүүстэй ч танилцаж ярианы бэлтгэлээ ч хийж болох нь. вэбхуудас эсвэл сонингоос , facebook ээс гадаад хэлний бүлгэмүүд олж болох юм.

2. Хэл сурах процессоо өдөр тутмын амьдралтайгаа нэгтгэ
Цагаа хуваарилахдаа өдөрт дор хаяж нэг хэлээ сурахаар төлөвлөх хэрэгтэй. Гэрийнхээ эд зүйлс дээр сурж буй хэлээрэй нэршлүүдийг нь бичиж нааж, компютер гар утасны тохиргоондоо хэлээ өөрчлөж болох юм. Энэ мэт жижиг өөрчлөлтүүдийг хийснээр та албан ёсоор цаг гарган сураагүй үедээ ч гадаад хэлээ давтаж байна гэсэн үг юм.

3. Амьд харилцаа үүсгэ
Урам зоригтой тууштай байхад хамгийн гол нь яагаад шинэ гадаад хэл сурахаар болсон, яагаад сурахыг хүссэн тэр шалтгаанаа байнга санах хэрэгтэй. Таньд санаа тавих гадаад хэл сурахад чинь туслах таныг эрч хүчтэй байлгах хэн нэгнийг олоорой. Хэлийг нь сурж байгаа оронлуугаа аялах эсвэл монголдоо тэр хэлээр ярьж дадсан ярианы клубд нэгдээрэй.

4. Өөрийгөө шагна
Гаргасан жижиг гэлтгүй амжилт болгоноо тэмдэглэж сураарай. Шагнал болгож өөртөө амралт өгөх ч юм уу, эсвэл сурж байгаа хэлнийхээ улсын хоол амттангаар өөрийгөө дайлж шагнаарай. Сурж буй хэлээрээ ярьдаг улс руу аялах нь мэдээж хамгийн шилдэг шагнал болох болно.
Амжилт хүсье!