ТАНИЛЦУУЛГА


Бид 2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш Монгол Улсын залуу боловсон хүчинг Дэлхийн тавцанд хөл нийлүүлж алхуулахад бэлдсээр байна.

  • Эрхэм зорилго: Бидний бэлтгэсэн ирээдүйн боловсон хүчин Монгол Улсын хөгжлийн гүүр нь болж, бид боловсорлын салбартаа тэргүүлэх компани болох зорилготойгоор хичээн ажиллаж байна.
  • Алсын хараа: Боловсролтой боловсон хүчинг бид бэлтгэнэ.
  • Үнэт зүйлс:
  • 1. Хуулиа дээдлэх: Монгол Улсын хууль тогтоомж дүрэм журам Олон Улсын гэрээг хэлбэртэлгүй дагаж мөрдөнө.
  • 2. Хэрэглэгч: Бидний хийж байгаа ажил бүхэн чанартай чадварлаг боловсон хүчинг бэлтгэхийн төлөө байна.
  • 3. Хариуцлага: Бид чанартай боловсон хүчинг бэлтгэж, хэлсэндээ хүрдэг, зорьсноо биелүүлдэг хариуцлагатай хамт олон байх болно.

 

Эдү Рүүт ХХК нь Монгол орон даяар сурч боловсорч буй оюутан залуусыг дэлхийд боловсорлоороо тэргүүлж буй улсууд болох Америкийн нэгдсэн улс, Австрали, Канад, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Солонгос улс, Япон, Их Британи , Холбооны Бүгд Найрамдах Герман зэрэг улсуудын 60 гаруй их дээд сургуульруу оюутан залуусыг Хэлний бэлтгэл, Бакалавар, Магистр болон Докторын зэргээр суралцуулахаар бэлтгэхийн сацуу бид эх орондоо Англи хэлний IELTS, IBT TOEFL, TOPIC, SAT болон Япон хэлний N<1,2,3,4,5>гэх  олон улсад хүчин төгөлдөр хэлний оноотой боловсон хүчинг бэлтгэн гаргах зорилготойгоор ажиллаж байна.

Мөн тус орнуудыг зорих хүсэлтэй иргэдэд Аялал жуулчлал, Бизнес аялал, Дадлага ажил зэрэгт зуучлах үйлчилгээ үзүүлдэг төдийгүй  гадны өндөр хөгжилтэй боловсон хүчнүүдээс туршлага судлан, мэдлэгийг хуримтлуулан хамтран ажиллах зорилготойгоор Дадлагажигч ажилтны визний ангилалын тал дээр анхааран судалгаа шинжилгээний шатандаа явж байна.

Эх орны хөгжил боловсорлын үндэс

Nature

 

Edu Root LLC.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.